Та түгээмэл асуулт хариултуудтай танилцана уу

ЖЕРКИ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерки нь үхрийн гуяны цул махыг жамц давсаар амталж хатаасан, дээд зэргийн чанартай 100% байгалийн гаралтай шууд идэхэд тохиромжтой үхрийн хатаасан мах юм. Нэмэлт амт, өнгө оруулагч, хадгалалтыг уртасгагч зэрэг нэмэлт химийн бодисгүй. Өдөр тутамдаа идэхэд бүтэн өдрийн уургийн хэрэгцээг нөхөж, энергийг тэнцвэржүүлж, эрүүл мэндийг дэмжих нөлөөтэй.

НОХОЙН АМТТАН ГЭЖ ЮУ ВЭ?

Голден Трийт нохойн амттан нь адууны мах, элэг, бөөр, чөмөг, яс, шөрмөсийг хатаасан, дээд зэргийн чанартай 100% байгалийн гаралтай нохойн амттан юм. Бид нэмэлт амт, өнгө оруулагч, хадгалалтыг уртасгагч зэрэг нэмэлт химийн бодис нэмдэггүй.Голден трийт нь амны хөндийн эрүүл ахуй, хайртай тэжээвэр амьтдынхаа эрүүл мэндийг сайжруулахад хамгийн тустай бүтээгдэхүүн юм.

ЖЕРКИ-г ХЭН, ХЭЗЭЭ, ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Идлэг болон Вайлд уургийн зуушийг 5-аас дээш насны хүн бүр, хүссэн үедээ (амралт зугаалга, ажил дээрээ, онгоцонд..), хаана ч хэрэглэхэд тохиромжтой.

 

ЖЕРКИ-г ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

Жеркинүүд нь 100% байгалийн гаралтай бөгөөд ямар нэгэн нэмэлт, хадгалах бодис агуулаагүй, боловсруулалт хийгддэггүй тул задлаад шууд идэхэд тохиромжтой хамгийн өндөр уурагтай зууш юм.

  • Нээхээс өмнө үйлдвэрлэсэн өдрөөс хойш 6 сар хүртэл хөргөгч/хөлдөөгчинд хадгална.
  • Онгойлгосны дараа муудахаас сэргийлэн уутны амсарыг битүүмжилж, хөргөгч/хөлдөөгчид 1 сар хүртэл хадгална.
ГОЛДЕН ТРИЙТ АМТТАНААР НОХОЙГОО ХЭРХЭН ХООЛЛОХ ВЭ?
  • Хэвийн хөдөлгөөнтэй дундаж насанд хүрсэн нохойд тохиромжтой
  • 3 сараас доош насны гөлөг болон нохойноос бусад амьтдад хэрэглэхийг зөвлөдөггүй
  • Үндсэн хоолоор бүү хоолло, эдгээр зууш нь зөвхөн завсарлагатай эсвэл нэмэлт тэжээлд зориулагдсан.
  • Голден Трийт өдөрт өгөх тохиромжтой хэсэг нь таны нохойны хэмжээ, нас, үүлдэр, амьдралын хэв маяг, хооллолт, эрүүл мэнд гэх мэтээс хамааран үндсэн хоолны 15-20% -тай тэнцэнэ.
  • Нохойныхоо сонголтоос хамааран бүхэлд нь тэжээх эсвэл хэсэг болгон хуваах
  • Амьсгал боогдох аюулаас зайлсхийхийн тулд эхний хооллох үед нохойгоо анхааралтай ажиглана уу
  • Хөргөгч эсвэл хөлдөөгчнөөс гарсан хүйтэн Голден Трийт нь суулгалтыг өдөөж болзошгүй тул хооллохын өмнө өрөөний температурт 30 минут хүлээх эсвэл богино долгионы зууханд 10 секунд халаана.
ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?

Хэрэв та Сити Алъяанс ХХК-ийн бүтээгдэхүүнээс захиалахыг хүсвэл БРЭНД-үүд хэсэг дахь бүтээгдэхүүний зураг дээр дарж, захиалах хэсгээр захиалан хүргүүлж аваарай.

ИЛҮҮ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Вэбсайт дахь Бидэнтэй холбоо барих хуудас руу орж, асууж лавлах хүсэлтээ бидэнд илгээнэ үү.