Нохойн амттаны тухай

2022-10-27
Нохойн амттаны тухай

Голден трийт нь адууны мах, элэг, бөөр, чөмөг, яс, шөрмөсийг хатаасан, дээд зэргийн чанартай 100% байгалийн гаралтай нохойн амттан юм. Бид нэмэлт амт, өнгө оруулагч, хадгалалтыг уртасгагч зэрэг нэмэлт химийн бодис нэмдэггүй.

Голден трийт нь амны хөндийн эрүүл ахуй, хайртай тэжээвэр амьтдынхаа эрүүл мэндийг сайжруулахад хамгийн тустай бүтээгдэхүүн юм.

МОНГОЛ АДУУНЫ МАХНЫ ОНЦЛОГ:

АДУУ нь бусад амьтдаас илүү хүчтэй дархлаатай байдаг. Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30 °С-ээс өвлийн улиралд -40 °С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэдэг учир эрүүл мэндийн элдэв өвчлөлд өртдөггүй, эрүүл байдаг.

Адууны мах нь уургаар баялаг бөгөөд ялангуяа амьдралын чухал амин хүчил бусад малын махнаас илүү, биед үл орлогдох хүчил болох валин, фенилаланин, метеонин хүчлүүд, орлогдож болох хүчил цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдаг. Тиймээс адууны мах нь маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогддог.

Адууны маханд глютамины хүчил, хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас махны шимт чанар сайн, шингэц сайтай байдаг байна.

 

 

 

 

 

Бусад мэдээлэл