Тослог илчлэгийн хэмжээ нэн бага тул жингээ барьж буй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
Уургийн болон эрдэсийн агууламж өндөртэй тул спортоор хичээллэж буй хүмүүс хэрэглэвэл өндөр үр дүнтэй
Тээвэрлэхэд хялбар, мөн төрөл бүрийн хоолонд шууд хэрэглэх боломжтой тул аян замд авч явахад нэн тохиромжтой
Жеркийг дэлхий даяар пиво болон виски, дарсанд даруулга болгон өргөнөөр хэрэглэдэг
АМЕРИК ТЕХНОЛОГИЙН ОНЦЛОГ: Америкчууд 5 түлхүүр аргаар үхрийн махан жерки үйлдвэрлэдэг бөгөөд зүсэх, жижиглэх, холих, хатаах, савлах аргыг ашигладаг. Жерки хийхдээ хуурай болон шингэн найрлага, орцуудыг ашигладаг. Хуурай найрлага: давс, чинжүү, сармисны нунтаг, утсан паприка, сонгины нунтаг, чили болон бусад амтлагч Шингэн найрцлага, орц: шар буурцаг сумс, терияки сумс, шингэн соусууд АМЕРИКЧУУД ЯАГААД ЖЕРКИ ИДДЭГ ВЭ? Жерки нь дэлхий даяар тархсан хэдий ч Америкийн өвөрмөц бүтээгдэхүүн хэвээр байсаар байна. Өөрөөр хэлбэо жерки Америкт маш их алдартай болсон. Америкчуудын зууш идэх, тэр дундаа уураг ихтэй зууш идэх хүслээс үүдэн энэ чиг хандлага нь хэрэглээ болж, хүмүүсийн эрэлтийг нэмэгдүүлж, нөгөө талаар жеркиний амт, төрөл, найрлага орц илүү шинэлэг болоход түлхэц болсоор байна. |